class="no-bg">
МВП.Ucoz.com
 
class="content-wide">
Home » Articles » Марафон

“Улаанбаатар - Марафон 2015”-ны барианд орсон бүх тамирчдыг урамшуулна

-“Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийн талаар тодруулаач?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийг 42,195, 21,095, 10,000, 5,000, 1,500 метрийн зайтайгаар ирэх зургадугаар сарын 06-ны Бямба гарагт зохион байгуулна.

Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэлээ дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийг зохион байгуулж байна.

-Уг гүйлтийн тэмцээн нэлээд өргөн хүрээтэй болох байх. Ямар байгууллагууд оролцож байгаа вэ?

-Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд “Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод улстөрчид оролцоно.

Түүнчлэн нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 06-наас энэ сарын 25-ны хооронд 50 хоногийн хугацаанд 400 гаруй байгууллагад аялуулсан.

Цом аялуулах явцад 30 гаруй биеийн тамир, спортын хамтлаг шинээр байгуулагдаж, байгууллага, хамт олныхоо дунд спорт алхалт, аялал болон бусад спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах, мод тарих, хог цэвэрлэх зэрэг хүмүүнлэгийн ажлуудыг явуулсан.

-Шүүгчдийг хэрхэн бэлтгэсэн бэ. Марафонд оролцох иргэд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Марафон гүйлтийн шүүгчдийг бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулж, 83 шүүгч бэлтгэсэн. “Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon. ub.qov.mnсайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, нийслэлийн Боловсролын газар зэрэг 10 цэг дээр явагдаж байгаа.

Дашрамд дуулгахад, 10, 21, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай. Тиймээс эдгээр зайнуудад оролцогчдыг энэ сарын 31-нийг дуустал бүртгэж бүртгэлийг хаана. Харин бусад 5 км болон 1.5 км- ийн зайд гүйгчдийг ирэх сарын 04-нийг дуустал бүртгэнэ.

-Гүйлтийн маршрут дамжин өнгөрөх замуудын талаар мэдээлэл өгөөч?

-Марафоны зам маршрутыг хэмжиж баталгаажуулан гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоосон байгаа. Марафон 10 км, хагас буюу бүтэн марафоны 21,095, 42,195 метр зайд гүйлтийг зохион байгуулна.

Эдгээрээс 5,000 метрийн /гараа/ Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайваны өргөн чөлөө - Цэцэг төв
-Зоос гоёл - МУИС - Бээжингийн гудамж - Чингис зочид буудал -Бөхийн өргөө - Энхтайвны өргөн чөлөө - СЭЗИС - МУБИС - Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай дээр бариа байна.

Барианд орсон бүх тамирчдыг дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна. 

 
 
 

Харин 10,000 метрийн гүйлт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Норе” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - Тавдугаар сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ -Баянцээл дэлгүүр - Зүүн дөрвөн замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - Элчингийн гудамж - ДБЭТ - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай /бариа/ гэсэн чиглэлээр гүйнэ.

Харин хагас болон бүтэн марафон 10 мянган метрийн тойргоор гүйнэ. Усны болон эмнэлэг үйлчилгээний цэгүүдийг Центрпоинт, тавдугаар сургуулийн харалдаа замын урд, Сансарын тунель, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн өмнө тус тус байршуулна.

- “Улаанбаатар - Марафон 2015”-д түрүүлсэн тамирчдыг хэрхэн шагнаж урамшуулах вэ?

- Гүйлтийн 10 км, хагас буюу бүтэн марафоны 21,095 м, 42,195 м зайд гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.

Барианд орсон бүх тамирчдыг дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна. Харин 5,000 м зайд гүйж насны ангилал бүрт эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.

Төрөл: Марафон | Нийтэлсэн: ZooN (2015-06-02) | Гишүүн: Zorigt E
Уншсан: 200 | Tags: sport | Үнэлгээ: 0.0/0