МВП.Ucoz.com
 
Home » Articles » Хөл бөмбөг

Entries in category: 1
Shown entries: 1-1

Sort by: Date · Name · Rating · Comments · Views
 

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн зургадугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу энэ жилийн хүүхдийн баяраар бяцхан хүүхэд, багачуудыг МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д хүлээн авч, мэргэжлийн багш дасгалжуулагч нараар хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөнүүдийг заалгаж, тэдэнтэй цуг тоглон, “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-ыг баяр баяслаар дүүрэн тэмдэглэж, мартагдашгүй сайхан дурсамжтай өнгөрүүллээ.

Хөлбөмбөгийн баярт МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хүрэлцэн ирж, хүүхдүүдэд баяр хүргэн, тэдэнтэй хамт анхны гоолынх нь баярт мөчийг хуваалцсан юм.

Хөл бөмбөг | Уншсан: 210 | Author: zorigt | Нийтэлсэн: ZooN | Огноо: 2015-06-02 | Сэтгэдэл (0)