МВП.Ucoz.com
 
Home » 2015 » 6 дугаар сар » 4 » TEMPLAR ASSASSIN-ИЙ ТУХАЙ ШИНЭ ТҮҮХ
1:14 PM
TEMPLAR ASSASSIN-ИЙ ТУХАЙ ШИНЭ ТҮҮХ

Хөлсний алуурчин Темплар
Тэр улсдаа садар явдалтай эм хэмээн гадуурхагддаг болоод байлаа.Үнэн хэрэгтээ тэр огтхонч тийм эмэгтэй биш ба түүний сэтгэл үүнд үргэлж
шархалж явдаг байв.Тэрээр түүнээс 3 жилийн турш хол дайнд байгаа амрагийнх нь чихэнд энэ мэдээ очсон хэрэг.Түүний найз залуу
нь тэрнийг харааж зүхэн уурсах болоод тэр амьдрах шалтгаангүй мэт санагдаж явахдаа дайнд амь үрэгдсэн юм.Энэ бүхнийг темплар 
бүсгүй тэвчилгүй уурсан дайнд явах болж бэлтгэл сургуулилт 100 шөнө 100 өдөр тасралтгүй хийсэн гэлцдэг.Тэрээр нүүрэндээ маск зүүн дайнд орсон гэдэг.
Харин тэр дайны үед тэдний улс гүрнийхэн ялагдаж байсан ч Темпларын бэлдсэн урхинд унасан хэдэн мянган жагссан цэргийг нэг сүлбэлтээр цохиж алж байлаа.

dota_2___templar_assassin_loading_screen_by_trungth-d8bn2xw.jpg (1600×900)

Арван мянган цэргийн эсрэг ганцаархнаа дайтаж байгааг нь мэдсэн дайсны
хаан өөрийн биеэр түүнийг хүндэтгэж түүнтэй ярилцахаар нүүр тулав.Тэрээр сүнс гэмээр цэвхий даасан ногоон царайтай сүртэй хувцас өмссөн том 
сэлэм гартаа барьсан сүр хүчтэй нэгэн ирээд чиний нэр алдар чинь хэнсэн билээ би чамайг баатар болох тавьлантай гэж бодож байна.
Гэж хэлэхэд Темплар түүнрүү муухай харахад Хаан:Өө ямар сайхан нүд вэ их л мэргэн хурц хараа байх чинь олон жилийн өмнө би яг
ийм харцтай залуутай уулзаж байсан юм байна.Магад чиний өвөг дээдэс биз гэж нуршихад Темплар тэвчсэнгүй зогсож байсан газартаа
уусан алга болов.Хаан амандаа бувтанан муу новш намайг үл тооно гэнээ гэж хэлээд эргэж хараад явтал Темплар бүсгүй араас нь яг зүрхрүү нь хамаг хүчээрээ
хутгаа шидэн түүнийг хороов.Тэрээр хаан газарт унан хэвтэх агаад Темплар бүсгүй түүнрүү харж зогсохдоо цусийг цусаар амийг амиар
хэмээн хэлээд эргэж харан цааш алхлаа.Тэрээр энэ явдлаас хойш уур хилэндээ автан хөлсний алуурчин болсон гэдэг.
Тэр хаан ч мөн тийм амар үхсэнгүй харин хөлсний алуурчин Темплартай таарахаа хүлээсээр л .....

 

Category: Dota 2 Түүх | Views: 419 | Added by: ZooN | Rating: 0.0/0
Total comments: 0
omForm">
avatar
 Хэрэв дээрх мэдээлэлд ямар нэгэн байдлаар зохиогчийн эрх зөрчсөн эсвэл хууль бус мэдээлэл агуулагдаж байвал orgil_39@yahoo.com хаягаар яаралтай мэдэгдэнэ үү. Бид нэн даруй арга хэмжээ авах болно
 
 
 

Facebook ээр холбогдох