class="no-bg">
МВП.Ucoz.com
 
class="content-wide">
НүүрA » 2015 » 6 дугаар сар » 6 » ГАЦУУРТЫН ОРДЫГ "ЯАРАВЧИЛЖ БАЙНА"
9:13 AM
   ГАЦУУРТЫН ОРДЫГ "ЯАРАВЧИЛЖ БАЙНА"
Гацууртын ордыг "яаравчилж байна"
Ард иргэдийн хамгийн ихээр эсэргүүцээд байсан Гацууртын ордыг цааш явуулахаар эрх браигчид шийдсэн бололтой. Учир нь уг орд Монгол түмний түүхийн улбаа болсон Ноён уулд байрлалтай. Иймээс уг ордыг ашиглуулахгүй хэмээн ард иргэд боллоод төрийн бус байгууллагууд чадах чинээгээрээ тэмцэж байсан. Гэвч тэднийг хуулийн байгууллага зогсоосон гэдгийг ард түмэн мэдэж байгаа билээ. 

Тэгвэл Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ) авах талаарх хэлэлцээг 2015 оны гуравдугаар сарын 25-аас хойшхи хоёр сарын хугацаанд хийсэн байна. Гэхдээ эн талаарх мэдээлэл бүгд хаалттай байсан. 

Гэтэл өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон  бөгөөд тэр даруй УИХ-д өргөн барисан юм.  Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өчигдөр өргөн барилаа.
Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай хууль санаачлагч танилцуулжээ.

Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим  тэрбум төгрөгний ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300 ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байгаа аж.
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн. Мөн Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байна.

Иймд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д заасны дагуу тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Ийнхүү нэг хэсэг “хав дарагдаад” байсан Ноён уул, Гацууртын ордын асуудалд УИХ-ын түвшинд яригдаж эхэллээ.
 
                                                                                                                                              Эх сурвалж: Оллоо.мн
Төрөл: Нийгэм | Уншсан: 452                          Нийтэлсэн:ZooN  Таг:  Үнэлгээ:0.0/0
Total comments: 0
omForm">
avatar
 Хэрэв дээрх мэдээлэлд ямар нэгэн байдлаар зохиогчийн эрх зөрчсөн эсвэл хууль бус мэдээлэл агуулагдаж байвал orgil_39@yahoo.com хаягаар яаралтай мэдэгдэнэ үү. Бид нэн даруй арга хэмжээ авах болно
 
 
 

Facebook ээр холбогдох
 
>